Автомашин ба Фэнгшүй
Таны машин цэвэрхэн, салондоо бүх зүйл нямбай, хог шороогүй байвал хамгийн гол шүтээн нь тэр болно. Дараагийн машин доторхи фэн шүйгийн сайн зүйл нь түүнтэй сайхан харьцах явдал юм. Мэндлэх, нэр өгөх, машинаа харааж зүхэхгүй, өхөөрдөх гэх мэт. Өөр хүнд шилжүүлэхгүй байвал их сайн. Салхины шилэнд есөн шидийн юм наахгүй байх хэрэгтэй.Цэвэр фэн шүйгээр бол машиндаа Багуа-гийн толийг хэрэглэх нь чухал. Бас нэгэн сонирхолтой автомашины энергийг зохицуулах арга бол Багуа- гийн 8 өнцөгтийг зүүж 8 хуваагаал нүх бүрийг тохирох өнгөөр будаарай.
1. Өмнө хэсэг-улаан
2. Баруун өмнө-шар эсвэл ягаан
3. Баруун- цагаан буюу саарал
4. Баруун хойд- цагаан буюу саарал
5. Хойд - хар, хөх эсвэл цэнхэр
6. Зүүн хойд - шар
7. Зүүн - ногоон
8. Зүүн урд- ногоон, нил ягаан
Одоо үүнийгээ духны шилний дээр өмнө зүг дээрээс нь байхаар байрлуулна. Гэрлийн хамгаалалтын цаагуур нуун хавчуулж болно. Энэ нь таны төлөө ажиллана. Машинаа худалдаж авсны дараа сайтар угааж цэвэрлээрэй. Сүм, хийдээс ариусгалын рашаан авчирч ариулаарай.
Бид өдөрт өөрсдийи цаг хугацааны 30-40%-ийг машин дотроо өнгөрүүлдэг тул фэн шүй хэрэгтэй л байж таарна. Орчин үед машин хүний гол хэрэглээнүүдийн нэг болсон тул түүний тав тухтай байдал ба үйлчлэл нь бидний энергийн оронд хүчтэй нөлөөлөх болно. Машин бүр хүнд янз бүрээр нөлөөлж мэдрэгддэг. Тэгвэл ямар хүнд зохих вэ? Фэн шүйд үүнийг хувь заяаны 4 багана гэж нэрлэлэг. Энэхүү хүснэгт хүнд махболиудын аль сайн нөлөө үзүүлдгийг харуулдаг. /мод, гал, ус, төмөр, шороо/ Жишээлбэл, ус махбодид хар өнгө, 1 ба 6 гэсэн тоо, сэтгэл хөдлөл-айх, энерги-хүйтэн, дотор эрхтэнээс-бөөр тохирдог. Автомашинд дараахь зүйлүүд хамааралтай.
- Өнгө
- Улсын дугаар
- Үйлдвэрлэсэн ба зараглсан хугацаа /учир нь жилийн өдөр болгонд тодорхой махболь тохирч байдаг/
Эхлээд эзэмшигч өөрийн хүснэгтийг зохиолгож ямар махболь сайн болохыг тодорхойлно. Жишээ нь, ус, төмөр гэсэн махбодиуд хамгийн сайн нөлөөтэй байвал машинд зохих өнгө нь хар, саарал, цагаан, мөнгөлөг эсвэл цэнхэр байх болно. Хэрэв бид улаан, шар өнгө сонговол машины энерги эзнээ дэмжихгүй, харин золгүй явлалд хүргэж болно. Салоны өнгө бас чухал. Гална талын өнгөтэй адил байх албагүй.
Автомашины үйллвэрлэгдсэн ба зарсан хугацааг шинжээд хэр азтай машин таарав гэдгийг шинжиж болно. Муу өдөр үйллвэрлэгдсэн машин бусдаасаа илүү замын осолд өртөн, байнга л соронз шиг замын цагдаа нарыг дуудаж байдаг. Үүнийг машин худалдаж авах өдрөөрөө зохицуулж болдог. Мөн эхлээл хөдлөхдөө зөв зүг рүүгээ хөдлөнө. Сайн өдөр худалдаж авсан машины энерги хүний энергитэй зохицон нийлнэ.
Эх сурвалж: Moto.mn