"Айчи Авто Мобилс Монголиа" ХХК MainSign UpLogin Friday
2024/04/19
11:11 AM
Welcome Guest | RSS
Автомашины захиалга, худалдаа. Та хүссэн авто машинаа хамгийн хямд үнээр захиалан авах боломжтой. Та бүхнийг урьж байна.

Ангилал
Манай машинууд [0]
Манай худалдаалж буй машинууд
Авто мэдээ [14]
Авто ертөнцийн эргэн тойронд
Авто мэдлэг [27]
Таны мэдлэг
Зөвлөгөө [36]
Танд хэрэгтэй зөвлөмж
Авто лавлах [6]
Автотой холбоотой лавлах
Авто машин үйлдвэрлэгчид [14]
Түүх
автомашины үнэ [1]
Захиалах боломжит үнэ
zahialgiin vne [0]
Яг одоо манай сайтад:

Total online: 1
Guests: 1
Users: 0
Login form



 
Шинийн 17
Харагчин могой өдөр
  
Main » 2013 » January » 9 » Шатахуун зарцуулалтыг багасгах 9 зөвлөгөө
3:21 PM
Шатахуун зарцуулалтыг багасгах 9 зөвлөгөө
Шатахуун зарцуулалтыг багасгах 9 зөвлөгөө
Автомашины шатаахуун зарцуулалтыг ихэсгэдэг хотын түгжрэлээс гадна жолооч та бидний мэддэг хэрнээ анзаардаггүй олон нөхцөл байдлаас хамаарч байдаг. 
1. Жолоодлогын арга барил 

Автомашиныг жолоодож буй хүний арга барилаас шатахуун зарцуулалт тодорхой хэмжээгээр хамаарч байдаг. Автомашиныг огцом хөдлөх болон огцом тоормослох зэрэг үйлдэл нь шатахуун зарцуулалтыг ихээхэн нэмэгдүүлдэг. Учир нь автомашины хөдөлгөөн эхлэх үеийн шатахуун зарцуулалт нь түүнийг явж байх үеийнхээс их байдаг. Иймээс та автомашиныг хөдөлгөхдөө аль болох аажим хурд авхуулах нь зүйтэй. Хөдөлгүүрийн эргэлтийг минутанд 2000аас дээш гаргалгүй явах нь шатахуун зарцуулалтыг багасгах нөхцлийг бүрдүүлдэг. 

2. Дугуйн хийний даралтыг шалгах 
Дугуйн хий сул байх үед түүний өнхрөлтийн эсэргүүцэл нэмэгдэж хөдөлгүүрийн ачаалал ихэсч шатахуун зарцуулалт нэмэгддэг байна. Иймээс та дугуйнуудынхаа хийний даралтыг байх ёстой заасан хэмжээнд нь тогтмол байлгах хэрэгтэй. Дугуйн хийний даралтын хэмжээс автомашины жолоочийн хаалганы дотор талд тэмдэглэгдсэн байдаг. 
3. Автомашинд тохирох хэмжээтэй дугуй
Ямар учраас автомашинд тохирох дугуйны хэмжээ, түүний хийний даралт зэргийг хамгийн ойр жолоочийн хаалганы дотор талд тэмдэглэж өгдөг вэ? Автомашин бүрт явсан км ийн заалтыг хэмжигч тоологч нь зөвхөн заасан хэмжээтэй дугуйны эргэлтийн тоог тоолсноор хэмжигддэг юм. Иймээс та автомашиндаа заасан хэмжээнээс том дугуй тавьсан тохиолдолд түүний эргэлитийн тоо багасч улмаар явсан км ийн заалт бага гардаг байна. Энэ нь танд шатахууны зарцуулалт ихэссэн мэт санагдавч үнэн хэрэгтээ дугуйн хэмжээнээс шалтгаалж таны автомашины явсан км ийн заалт бага гарч байгаа юм. 
4. Ачааны тээш 
Та хөдөө гадаа ажлаар болон амралтаар явах үедээ автомашиныхаа кузовын дээр нэмэлт ачаа тээвэрлэх нь аэродинамикийн хуулиар автомашины урагш тэмүүлэх хүчийг багасгаж салхи зүсэлтийн эсэргүүцлийг нэмэгдүүлснээр шатахуун зарцуулалт тодорхой хэмжээгээр ихсэдэг байна. 
5. Агаар шүүгчээ цэвэрлэх, солих 
Автомашиныхаа агаар шүүгчийг хавар зуны хуурай нөхцөлд сард нэг удаа сайтар сэгсрэх, бүр сайн цэвэрлэе гэвэл "Дугуй засвар"ын газрын хийн компрессороор хүчтэй үлээлгэх хэрэгтэй. Жилд нэг удаа, тоосжилт ихтэй орчинд явдаг бол хагас жилд нэг удаа агаар шүүгчийг шинээр солих нь зүйтэй.
Хуурайшилт, тоосжилт ихтэй хавар болон зуны улиралд автомашины агаар шүүгч нь тоос шороонд дарагдан битүүрч хөдөлгүүр рүү орж буй агаарын хэмжээ багасдаг. 
Иймээс автомашины төв компьютер дутуу орж буй агаарын хэмжээг нөхөж шаталтыг хэвийн хэмжээнд байлгах зорилгоор агаарын оронд шатахууныг нэмж өгдөг. Энэ нь шатахуун зарцуулалтыг нэлээд хэмжээгээр ихэсгэдгийг анхаараарай. 
6. Хөдөлгүүрийн тос тосны шүүр солих 
Хөдөлгүүрийн тосыг солих ёстой заалтаас хэтэрч удаан солиогүй явсан нөхцөлд түүний тослох шинж чанар муудаж таны автомашины хөдөлгүүрийг тослох чадваргүй болгодог.  Мөн үүнээс үүдэн тосны шүүр бөглөрснөөр хөдөлгүүрийг хангалттай хэмжээнд тослох тосыг шүүж чаддаггүй.  Ийнхүү хөдөлгүүрийн тосолгоог доголдуудснаар хөдөлгүүрийн эд ангиудын үрэлтийн хүч ихсэж шатахуун зарцуулалт нэмэгддэг. 
Хөдөлгүүрийн энгийн тоснууд голдуу 5000 км тутамд, синтетик тоснууд 10000-20000 км тутамд солих заавартай байдаг. Энэ заалт өнгөрөхөд тухайн тос нь тослох химийн шинж чанараа алдаж эхэлдэг. 
7. Шинэ очлуурыг авах 
Очлуур нь 10000-40000 вольт бүхий өндөр хүчдэлээр очны байнгын ниргэлт үүсгэж ажилладаг тул өвлийн хүйтэнд бензиний дутуу шатснаас үүсэх нүүрстөрөгчийн тунадас, тортог зэрэг нь очлуурын оч үүсгэх үйл явцад  нөлөөлж муутгадаг юм. Очлуур нь өвлийн хэт хүйтэнд хөдөлгүүрийг асаах, бензиний дутуу шаталт хэт ихэссэн зэрэг тохиолдолд тогтоосон хэмжээнээсээ өмнө муудаж хэвийн бус ажиллагаатай болж бензин зарцуулалтыг ихэсгэдэг. 
8. Форсункны цэвэрлэгээ
Форсунк нь шатахууны дутуу шаталтаас үүсэх нүүрстөрөгчийн тунадаст болон бензиний найрлага дахь хар тугалганд мөн шатахууны тээвэрлэлтийн улмаас үүүссэн механик бохирдлын улмаас шүршигч хошуу нь бохирдож шатахууныг нарийн тоосруулан шүршиж чадахгүйд хүрдэг байна. 
Энэ нь шатахуун зарцуулалтыг ихэсгэдэг гол шалтгаануудын нэг юм. Ихэнх форсункийг голдуу 50000 км тутамд цэвэрлэж байвал илүү тохиромжтой. 
9. Коллекторын цэвэрлэгээ
Коллектор бохирдсны улмаас хөдөлгүүрийн хэсэг рүү орж буй агаарын урсгалд хязгаарлалт үүссэнээр шатахуун зарцуулалт ихэсгэх гол шалтгаан болдог. Коллектор доторх вакумын мэдрэгчийн суваг, ууршсан шатахууныг оруулах нарийн суваг зэрэг агаарын урсгалын олон суваг цэвэрлэгдээгүй удсанаас болж битүүрдэг. Автомашиныг ямар нөхцөлд ашиглаж байгаагаас хамаараад 6-12 сарын хугацаанд нэг цэвэрлэж байх нь зүйтэй. Хуурай тоосжилт ихтэй нөхцөлд коллеторын нарийн сувгууд маш амархан бөглөрдөг тул 3 сард нэг удаа цэвэрлэх нь зүйтэй. 
Анхааруулга: 
Коллекторын салгаж авалгүйгээр суурин дээр нь хөдөлгүүрийг асаалттай үед коллекторын хавхлагыг нээж коллектор цэвэрлэгчээр шүршиж цэвэрлэхэд бүрэн гүйцэт цэвэрлэгдэхгүйгээс гадна агаарын урсгалын мэдрэгчийн ажиллагаа доголдож төв компьютерт буруу мэдээлэл дамжуулснаар зарим тохиолдолд Check engine анхааруулах гэрлийг асаадаг. 
Цэвэрлэгчийг шүоших үед хэт өндөр хаазлах нь хөдөлгүүр доголдох, доголтой хөдөлгүүр "цохих" хүртэл аюулд хүрдгийг анхаарна уу. 
Category: Зөвлөгөө | Views: 4769 | Added by: uugi | Tags: Шатахуун зарцуулалтыг багасгах 9 зө | Rating: 3.3/3
Total comments: 1
1 gg_ariunbold  
0
Medmeer saihan zubulguu bailaa Mededgui busaddaa damjuulaarai

Name *:
Email *:
Code *:
Хайх
 

Валютын ханш Хаан банк


Хуанли
«  January 2013  »
SuMoTuWeThFrSa
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Архив
Нэмэлт линкүүд
  • Үнэгүй вэб сайт хийх
  • Online Desktop
  • Үнэгүй онлайн тоглоомууд
  • Видео заавар
  • All HTML Tags
  • Browser Kits


  • Copyright MyCorp © 2024