"Айчи Авто Мобилс Монголиа" ХХК MainSign UpLogin Friday
2024/03/29
9:50 PM
Welcome Guest | RSS
Автомашины захиалга, худалдаа. Та хүссэн авто машинаа хамгийн хямд үнээр захиалан авах боломжтой. Та бүхнийг урьж байна.

Ангилал
Манай машинууд [0]
Манай худалдаалж буй машинууд
Авто мэдээ [14]
Авто ертөнцийн эргэн тойронд
Авто мэдлэг [27]
Таны мэдлэг
Зөвлөгөө [36]
Танд хэрэгтэй зөвлөмж
Авто лавлах [6]
Автотой холбоотой лавлах
Авто машин үйлдвэрлэгчид [14]
Түүх
автомашины үнэ [1]
Захиалах боломжит үнэ
zahialgiin vne [0]
Яг одоо манай сайтад:

Total online: 1
Guests: 1
Users: 0
Login form



 
Шинийн 17
Харагчин могой өдөр
  
Main » 2013 » February » 2 » Автомашины өнгөний өөрчлөлт, хандлага
11:44 AM
Автомашины өнгөний өөрчлөлт, хандлага

Автомашины өнгөний өөрчлөлт, хандлага

Автомашин хөлөглөгчдийн хувьд машины өнгөний сонголт маш чухал ач холбогдолтой асуудлын нэг. 

Тэгвэл автомашины өнгө, загварын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дэлхийн хамгийн том компаниудын нэг болох PPG 2012 онд хэрэглэгчид ямар өнгөтөй машиныг хамгийн ихээр сонгосон талаарх статистикийг гаргажээ.  

Цагаан өнгө машины 2 дахь жилдээ хамгийн өргөн сонголт байж чаджээ. Нийт хэрэглэгчдийн 22% нь цагаан өнгийг сонгосноор энэ оны хамгийн нийтлэг машины өнгөөр тодорсон бөгөөд 2011 онд ч мөн ийм үр дүн гарч байжээ. Хэрэглэгчдийн 2-р сонголтоор мөнгөлөг өнгө (20%) тодорсон бол 3-р байранд хар (19%)өнгө, 4-р байранд саарал өнгө (12%) тус тус оржээ.  

Хойд Америкийн хэрэглэгчдийн өнгөний сонголтыг авч үзвэл мөн л тэргүүн байрт цагаан өнгө (21%) бичигдсэн бол дэд байрыг хар (19%), 3-р байранд мөнгөлөг (16%),  саарал (16%) тус тус эзэлжээ.

PPG нь Дэлхий даяар 20 гаруй салбар, 6 том өнгөний лаборатори бүхий энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дэлхийн хамгийн том компаниудын нэг юм. PPG-ийн менежер Jane E.Harrington ярихдаа: "Өнгө бол бидний өдөр тутмын амьдралдаа хэрэглэдэг хамгийн жижиг эд зүйлээс эхлээд гар утас,  цахилгаан хэрэгсэл, автомашин зэрэг үнэ бүхий томоохон хөрөнгийн загвар дизайныг тодорхойлдог хамгийн чухал бүрэлдэхүүн хэсэг нь юм” гэжээ.  Мөн тэдний судалгаагаар хэрэглэгчид машиныхаа өнгийг сонгоход хамгийн чухал хүчин зүйлсийн нэг нь дотоод интерьерийн өнгө байдаг гэдэг нь тогтоогджээ.  

Хэрвээ бид 30-40 жилийн өмнөх үеийг сөхөж харвал хэрэглэгчдийн тэргүүлэх сонголт нь улаан, шар, цэнхэр, ногоон гэх мэт хурц тод өнгөнүүд байж алиман ногоон өнгөтэй BMW, тэнгэрийн хөх өнгөтэй Land Cruiser FJ60, бэрсүүт жүржийн өнгөтэй Volvo 140 вандуйн ногоон Mercedes diesel wagon station зэрэг машинуудууд 70-80 оны хотын  гудамжийг чимж байсныг харж болно. Гэтэл яагаад өнөөдөр бид цагаан, хар, саарал өнгүүдийг сонирхох болов гэдэг асуулт сонирхол татаж байна.

Хариулт нь орчин үеийн автомашины будаг үйлдвэрлэлийн технологитой холбоотой ажээ. Хэрвээ бид өмнөх үе рүүгээ эргэн харвал машинууд орчин үеийн машинуудад огтхон ч харагдахаа больсон хэт хурц тод өнгөөр будагддаг байлаа. Гэхдээ машиныг тийм гоёмсог өнгөөр будахын тулд хэрэглэдэг байсан акрилын будаг нь маш олон өнгөний сонголттой байсан ч ус, чийг, нарны гэрлийн хэт ягаан туяаны нөлөөнд амархан гэмтдэг байж. Түүгээр ч барахгүй түүнийг үйлдвэрлэх үйл ажиллагаа нь экологийн хувьд таагүй нөлөө үзүүлж эхэлсэн байна. Иймээс полтуретан дээр суурилсан автомашины будгийг хэрэглэж эхэлсэн нь акрилын будагнаас хэд дахин хямд төдийгүй гадаад орчны нөлөөлөлд автах нь бага байдаг байна. Мөн акрилын будагнаас илүү хурц гялалздаг. Гагцхүү түүний өнгөний сонголт нь хязгаартай. Хурц тод, олон янзын өнгө гаргахын тулд багагүй мөнгө зарах хэрэгтэй болдог байна. Иймээс л орчин үеийн машины өнгө нэгэн хэвийн уйтгартай, сонголт багатай болоод байгаа ажээ. Үйлдвэрлэгчид цөөн өнгөний сонголт бүхий машин үйлдвэрлэж байхад хэрэглэгчид эдгээрээс л сонгоно шүү дээ. 

Category: Авто мэдээ | Views: 1547 | Added by: uugi | Tags: Автомашины өнгөний өөрчлөлт, хандлага | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *:
Хайх
 

Валютын ханш Хаан банк


Хуанли
«  February 2013  »
SuMoTuWeThFrSa
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728
Архив
Нэмэлт линкүүд
  • Үнэгүй вэб сайт хийх
  • Online Desktop
  • Үнэгүй онлайн тоглоомууд
  • Видео заавар
  • All HTML Tags
  • Browser Kits


  • Copyright MyCorp © 2024