"Айчи Авто Мобилс Монголиа" ХХК MainSign UpLogin Friday
2024/04/26
6:16 AM
Welcome Guest | RSS
Автомашины захиалга, худалдаа. Та хүссэн авто машинаа хамгийн хямд үнээр захиалан авах боломжтой. Та бүхнийг урьж байна.

Ангилал
Манай машинууд [0]
Манай худалдаалж буй машинууд
Авто мэдээ [14]
Авто ертөнцийн эргэн тойронд
Авто мэдлэг [27]
Таны мэдлэг
Зөвлөгөө [36]
Танд хэрэгтэй зөвлөмж
Авто лавлах [6]
Автотой холбоотой лавлах
Авто машин үйлдвэрлэгчид [14]
Түүх
автомашины үнэ [1]
Захиалах боломжит үнэ
zahialgiin vne [0]
Яг одоо манай сайтад:

Total online: 1
Guests: 1
Users: 0
Login form



 
Шинийн 17
Харагчин могой өдөр
  
Main » 2012 » December » 29 » Автомашины хянаж, мэдээлэх хэрэгслүүд
4:56 PM
Автомашины хянаж, мэдээлэх хэрэгслүүд
Автомашины хянаж, мэдээлэх хэрэгслүүд
Асаалтын түлхүүрийг залгасны дараа хянах, мэдээлэх хэрэгслүүд болон түүний датчикууд тэжээлээр хангагдаж ажиллаж эхэлнэ. Эдгээр нь аккумуляторын батерейн цэнэг, түлшний хэмжээ, хөдөлгүүрийн тосны даралт, хөргөх шингэний температур, автомашины хурд, гүйлт зэргийг дэмжиж жолоочид мэдээлж байдаг. Дээрх мэдээллийг жолоочид дамжуулахдаа гэрэл, аналог болон тоон заалт бүхий мэдээлэгчүүдийг ашигладаг. 
1. Гүйдэл хэмжүүр 

 
Генератороос гарч батерейд дамжих гүйдлийн урсгал нь гүйдэл хэмжүүрийн хэлхээгээр дамжих явцдаа ороомогт цахилгаан соронзон оронг үүсгэдэг. Уг соронзон орон нь тогтмол соронзонд үйлчилснээр түүнтэй бэхлэ ягдсэн зүүг баруун тийш хөдөлгөдөг. Харин батерейнээс гарах урсгал нь зүүг зүүн тийш эргүүлнэ. 
2. Тосны даралт хэмжүүр
 
 
 Даралтны датчикийг хөдөлгүүрийн блогт боож өгдөг. Датчикийн дотор хэсэгт дамжих тос нь пүрш бүхий өрцийг шахаж өгснөөр резисторын гулсагчийг шилжүүлдэг. Уг резисторын эсэргүүцлээс хамаарч мэдээлэгч доторх хос ороомгийн гүйдлийн тэнцвэр өөрчлөгддөг. Энэ үед үүсэх соронзон туйлшрал нь зүүг шилжүүлэх хүчийг бий болгоно. 
3. Температур хэмжүүр

 Хөдөлгүүрийн температурыг термистор гэж нэрлэгддэг хагас дамжуулагчийн тусламжтайгаар хэмждэг. Хөргөх шингэний температур ихсэх үед термисторын цахилгаан эсэргүүцэл багасаж харин мэдээлэгч доторх ороомгоор гүйх гүйдэл ихэсдэг. Их гүйдлийн нөлөөгөөр ороомог хална. Улмаар биметалл татуурга нь тахийж зүүг хөдөлгөснөөр температур ихсэхийг жолоочид мэдээлдэг. 
4. Хурд хэмжүүр 

 
 Хурд хэмжүүрийн уян холбоос нь хурдны хайрцгийн 2р голтой холбогддог. Автомашины хурд ихсэх үед уян холбоосны үзүүрт байх тогтмол соронзонгийн эргэх хурд нэмэгддэг. Энэ үед тогтмол соронзонгоос түүний гадна байрлах металл аягыг түлхэх хүч ихсэнэ. Харин дээрх хүч нь аягатай нэг гол дээр бэхлэгдэх тавган пүршний эсэргүүцлийг  давж эргүүлснээр зүү дагаж шилждэг. 
5. Гүйлт хэмжүүр 

 
Хурд хэмжүүрийн гол дээрх шураг нь одометрийн гүйлт хэмжүүрийн араануудыг эргүүлдэг. Гүйлтийг хурд хэмжүүрийн уян холбоосны эргэлтийн тооноос хамаарч хэмждэг. Өөрөөр хэлбэл автомашин 1 км газар явахад гүйлт хэмжүүрийн эхний хүрд нэг бүтэн эргэдэг. Эхний хүрд бүтэн эргэхэд хоёр дахь хүрд нэг тоогоор эргэдэг. Цаашид дээрх зарчмаар хүрднүүд эргэж гүйлтийн хэмжээг тооцоолдог. 
Category: Авто мэдлэг | Views: 2063 | Added by: uugi | Tags: тосны даралт хэмжүүр, мэдээлэх хэрэгслүүд, гүйлт хэмжүүр, температур хэмжүүр, Автомашины хянаж, хурд хэмжүүр | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *:
Хайх
 

Валютын ханш Хаан банк


Хуанли
«  December 2012  »
SuMoTuWeThFrSa
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Архив
Нэмэлт линкүүд
  • Үнэгүй вэб сайт хийх
  • Online Desktop
  • Үнэгүй онлайн тоглоомууд
  • Видео заавар
  • All HTML Tags
  • Browser Kits


  • Copyright MyCorp © 2024