"Айчи Авто Мобилс Монголиа" ХХК MainSign UpLogin Friday
2024/04/26
2:31 AM
Welcome Guest | RSS
Автомашины захиалга, худалдаа. Та хүссэн авто машинаа хамгийн хямд үнээр захиалан авах боломжтой. Та бүхнийг урьж байна.

Ангилал
Манай машинууд [0]
Манай худалдаалж буй машинууд
Авто мэдээ [14]
Авто ертөнцийн эргэн тойронд
Авто мэдлэг [27]
Таны мэдлэг
Зөвлөгөө [36]
Танд хэрэгтэй зөвлөмж
Авто лавлах [6]
Автотой холбоотой лавлах
Авто машин үйлдвэрлэгчид [14]
Түүх
автомашины үнэ [1]
Захиалах боломжит үнэ
zahialgiin vne [0]
Яг одоо манай сайтад:

Total online: 1
Guests: 1
Users: 0
Login form



 
Шинийн 17
Харагчин могой өдөр
  
Main » Авто мэдлэг
Хөдөлгүүрийн хөргөлтийн систем
Автомашин явж байх үед хөдөлгүүрийн дотоод шаталтаас үүсэх дулаан 2000 градус буюу түүнээс дээш халах тохиолдол байдаг. Энэ халуун нь цлиндр, поршин, цилиндрийн толгой гэх мэт хөдөлгүүрийн эд ангиудад их хэмжээний элэгдэл үүсгэдэг. Үүнээс сэргийлж хөргөлтийн систем нь хөргөлтийн шингэнийг ашиглан хөдөлгүүрийг хөргөдөг. 
Автомашины хөргөлтийн системийн ажиллагаа нь радиатор, радиаторын таг, хөргөх сэнс, термостат, хөргөлтийн шингэний насос зэрэг төхөөрөмжүүдийн тусламжтайгаар явагддаг байна. Хөргөлтийн шингэн нь хөдөлгүүр доторх халууныг өөртөө шингээж радиаторт орж хөрөн, буцаж хөдөлгүүрт орох давтамжаар хөдөлгүүрийг хөргөдөг. 
шараар тэмдэглэсэн хэсэг нь 
хөргөлтийн шингэн дамжин 
урсах зам юм. 
Радиатор
Хөдөлгүүр доторх халсан хөргөлтийн шингэнийг хөргөх зорилгоор радиатор доторх гуурсуудаар дамжуулан өнгөрүүлэхдээ хөргөх сэнсний тусламжтайгаар бий болсон агаарын хүчтэй урсгалд оруулж шингэнийг хөргөдөг.  
Радиаторын ажиллагаа
Радиаторын таг 
Хөргөлтийн шингэн байнга халж, хөрч байдаг тул түүний эзлэхүүн байнга ихэсч багасч байдаг. Үүнийг радиаторын таг зохицуулж илүүдлийн бортого руу оруулж мөн гаргаж байдаг байна. Радиаторын таг нь хөргөлтийн шингэний буцах хугацааг удаашруулж түүний буцлах температурыг 110 градус болгож нэмэгдүүлж өгдөг. 
Хөргөлтийн шингэний температур нэмэгдэхийн хирээр шингэний эзлэхүүн нь нэмэгдэж радиатороос хальж тагны хавхлагыг түлхэн  онгойлгож хальсан шингэнийг илүүдлийн бортого руу юүлдэг. 
Хөргөлтийн шингэн хөрөхөөр түүний эзлэхүүн нь багасч радиатор дтор вакум орчин бий болсноор соролт үүсч бортогоноос радиатор руу юүлэгдэнэ. 
Термостат
Термостат нь хөргөлтийн шингэнийг харахад түүний хавхлаг нээгдэж, хөрөхөд хаагддаг дулааныг мэдэрдэг төхөөрөмж юм. 
Радиаторт орж хөрсөн шингэн хөдөлгүүрийг хөргөхөөр, хөдөлгүүрт байгаа халсан шингэн радиатор руу орж хөрөхөөр өөр хоорондоо солигдож шилжих үйлдлийг термостатын тусламжтайгаар гүйцэтгэдэг. 
Хөргөх шингэний насос 
Хөргөлтийн системд шингэний насос нь хөдөлгүүр доторх шингэний богино эргэлт болон радиатороос хөдөлгүүр рүү шингэнийг сэлгэж оруулах эргэлтийн давтамжийг үүсгэдэг. 
Хөргөлтийн сэнс 
Радиатор доторх хөргөлтийн шингэнийг сорж хөргөдөг, сорогдсон агаарыг хойшоо үлээж хөдөлгүүрийг давхар хөргөх ажиллагаатай. Энэ сэнс нь цахилгаан ба термомуфьт ажиллагаатай гэж 2 ангилдаг. 
Термомуфьт ажиллагаатай сэнс нь тахир голын эргэлтээс ремин дамжуургаар эргэлтээ авч термомуфьт шингэний халалтанд тэлэх шинж чанарыг ашиглан барьцалдаж эргэдэг зарчимтай. 
Цахилгаан сэнс 
Цахилгаан сэнс нь дулааны  мэдрэгчийн тусламжтайгаар цахилгаан хөдөлгүүрийн энергээр ажилладаг. 
Дулааны мэдрэгч нь халалтыг тодорхой хэмжээнд хүрэхэд цахилгаан хөдөлгүүрийг асааж сэнсийг ажиллуулдаг. 



Category: Авто мэдлэг | Views: 4374 | Added by: uugi | Date: 2013/01/24 | Comments (2)

Хөдөлгүүрийн дээд анги 

DOHS Хос нударган голтой хөдөлгүүр 

Хөдөлгүүрийн оруулах болон гаргах клапанг тус тусд нь хуваарилах нудраган голоор онгойлгодог механизм. 2  хуваарилах нудраган гол хэрэглэснээр нэг хуваарилах гол дээр ирэх клапангийн буцаах пүршний үйлчиллэлийг багасагасан.

Мөн хос хуваарилах голын нудрага  нь шууд клапангийн толгой дээр дарж нээдэг болсноор хөдөлгүүрийн эргэлт ба хүчин чадлыг нэмэгдүүлэх боломжтой болжээ.

 Гэвч клапангийн зайг өөрчлөх зорилгоор дохиурыг хэрэглэдэг байсан ч SOHC хөдөлгүүрийн дохиураас өөр бүтэцтэй далавч хэлбэртэй болсон байна. Зах зээлд байгаа хөдөлгүүрүүдийг авч үзвэл ихэнхдээ дохиур хэрэглэхгүйгээр шууд түлхэлттэй хэлбэр нь өргөн тархсан байна. Хөдөлгүүрийн дээд анги болох гавлын хэлбэр хэмжээ,шатах хөндийн зэрэг хэсгүүдийг хийхэд хялбар болсон боловч зөвхөн хуваарилах голыг сольсноор ихээхэн өөрчлөлт гарна гэдэг өрөөсгөл юм. 



SOHS Дан нударган голтой хөдөлгүүр 

Цилиндрийн гавлын дээр байрлах нэг хуваарилах голоор оруулах болон гаргах клапангуудыг нээж хаадаг механизм бөгөөд DOHC хөдөлгүүр гарахаас өмнө OHC гэдэг байгаад дараа нь ялгах үүднээс S үсэг нэмж SOHC гэж нэрлэх болсон байна. Мөн клапанг шууд дарж нээдэг хувилбар байдаг. Өмнөх үеийн OHV хөдөлгүүрийг бодвол хуваарилах нудраган гол нь гавлын дээр байрладаг болсон нь хажуу доод байрлалтай нудраган голоос дамжуулах цөн буюу хөдөлгөөн дамжуулах саваа хэлбэрийн ган шилбийг халсан байна. Орчин үед ихэвчлэн хэт бага ангиллын жижиг автомашины хөдөлгүүрт энэ механизмыг ашигладаг юм байна.



OHV engine animated diagramOHV  клапангийн дээд, хуваарилах нудраган голын хажуу доод байрлалтай хөдөлгүүр

SOHC ба DOHC механизмыг бодвол хуваарилах гол нь хөдөлгүүрийн хажуу доод бөөрөнд байрлаж тахир голоос араагаар эргэлт авч хөдөлгөөнийг цөн буюу  шилбээр дамжуулан дохиуруудыг хөдөлгөж дохиур нь клапанг дарж онгойлох зарчмаар ажилдаг. Мөн энэ зарчмын дутагдал болох дохиурыг түлхэх цөнг хэрэглэхгүй байх зорилгоор хуваарилах нудраган голыг дээшлүүлж яг цилиндрийн  дээр биш хажуу дээд талд  байрлалтаар хийж өгсөн байдаг. Ингэсэнээр DOHC хөдөлгүүрийн адил очлуурыг цилиндрийн эгц дээрээс нь хийх боломжтой болсон байдаг.  Тахир голоос гинжээр эргэлт авдаг.


Category: Авто мэдлэг | Views: 1720 | Added by: uugi | Date: 2013/01/24 | Comments (0)

 Hybrid машины тухай
Хайбрид машин гэдэг бол ерөнхийдөө хоёр болон түүнээс дээш тооны энергийн эх сурвалжаас хүч авч явдаг машиныг хэлнэ.  Одоогоор дэлхийд Хайбрид машины дотроос Хайбрид Электрик Машин (HEV) хамгийн түгээмэл тархаад байгаа юм. Хайбрид Электрик машин нь Шатахуун (мөн түлш) болон электрон гэсэн 2 төрлийн хөдөлгүүр буюу мотортой. Цахилгаан мотор нь нэмэлт тусгай баттерэйгаар ажилладаг байна.
Хэрхэн шатахуунд хэмнэлттэй, байгаль орчинд хор нөлөө багатай хэрнээ хүчин чадал, тав тух сайтай машин үйлдвэрлэх вэ гэдэг асуудал өнөө үед машин үйлдвэрлэгчдийн өмнө зайлшгүй тулгараад байгаа билээ. Мөн хот дотор машин хөдөлгүүрийнхээ хүчин чадлыг хэзээ ч бүрэн хэрэглэдэггүй. Харин бартаат зам, өгсүүр газар явахад маш хүчтэй хөдөлгүүр хэрэгтэй болдог. Гэтэл хүчтэй, том хөдөлгүүр маань шатахуун их хэрэглэхээс гадна байгаль орчинд хортой.
Энэ бүх асуудлуудыг шийдвэрлэхийн тулд Хайбрид машиныг зохион бүтээжээ. Хайбрид машин нь шатахуунд хэмнэлттэй, бага хэмжээний мотортой ч гэсэн хүч их шаардагдах газар нэмэлт электрон моторынхоо тусламжтайгаар хангалттай хүч гаргаж чаддаг байна. Мөн Хайбрид машин зогсох үед шатахуунаар ажилладаг мотор нь автоматаар унтарч, хурд багатай хотын замд явах үед зөвхөн цахилгаан мотороороо ажиллах зэрэг олон давуу талтай. Түүнээс гадна Хайбрид машин нь үүсгэсэн энергээ өөрөө дахин ашиглах журмаар ажилладаг тул ашигтай байж чаддаг байна.

- Хурд авах үед цахилгаан мотор нь баттерэйнд хуримлагдсан энергээ ашиглан шатахуун мотортой хамт ажилладаг.
- Харин хурдаа саах болон тоормослох үед электрон мотор нь цахилгаан үүсгүүрийн үүрэг гүйцэтгэж баттерэйгаа эргүүлэн цэнэглэдэг.
- Машин явж байх үед шатахуун моторын ялгаруулсан энергээр баттерэй нь автоматаар цэнэглэгдэж байдаг.
- Зогсох үед шатахуун мотор өөрөө унтарч, хөдлөх үед электрон мотор ажиллаж, харин илүү их хүч шаардагдах үед шатахуун мотор өөрөө ажиллаж эхэлдэг. 
- Тоёота Приус, Форд Эскэйп зэрэг зарим Хайбрид машин нь хурд багатай явах үед зөвхөн электрон мотороор ажилладаг нь түгжрэл ихтэй хотын замд нэн тохиромжтой байдаг байна.

Хайбрид машин нь шатахуун бага зарцуулдаг, байгаль орчинд хор нөлөө багатай байдгаараа хүмүүсийн анхаарлыг ихээхэн татаж буй тул дэлхий дахинд өргөн хэрэглэх болжээ. Гэхдээ уулын замаас илүү хотын замд ашигтай байдгийг энд сануулах нь зүйтэй. Хотын замд байн байн зогсож, олон удаа тоормос гишгэдэг нь Хайбрид машины баттерэйг сайн цэнэглэж өгдөг. Гэхдээ бартаат замд шатахуун мотор байнга ажиллах хэрэгтэй байдгаас болж шатахуун хэмнэлт бага байдаг.
Хайбрид машины сул тал бол сэлбэг болон засвар нь үнэтэй хэвээр байгаа явдал юм. Ихэнх засварыг зөвхөн мэргэжлийн хүмүүс л хийх боломжтой байдаг. 
Харин саяхны нэгэн таатай мэдээ бол Тоёота Моторс корпорациас Приус машиныхаа баттерэйг илүү хямд өртөгтэй болгох алхамуудыг хийж байгаа ажээ. Хайбрид машинуудын дотроос хамгийн их эрэлт хэрэгцээ, гүйлгээтэй байдаг нь Тоёота Приус бөгөөд Тоёота Моторс корпораци Хайбрид машин үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлж байгаа юм байна. 
Тоёота Приус 2010 хэмээх хамгийн сүүлийн энэхүү загвар нь 2009 оны 1сард худалдаанд гарч эхэлсэн байна. Дэвшилтэд талуудаас нь дурдвал дээвэр нь нарны эрчим хүчийг хуримтлуулдаг тусгай хавтантай болжээ. Энэ хавтангийн хуримтлуулсан энергээр халуун нартай өдөр машин асаагүй байсан ч сэрүүцүүлэгч нь автоматаар ажилладаг байна. Ингэснээрээ шатахуунд бүр ч их хэмнэлттэй болсон ажээ.
Category: Авто мэдлэг | Views: 1663 | Added by: uugi | Date: 2013/01/21 | Comments (0)

Жийпний ангилалын машинууд нь монголд зам харилцаа муутайгаас болоод хүссэн хүсээгүй мөнгөтэй бэлтэй л бол бүгд авахыг хүсдэг, тэгээд туулах чадвар болон найдвартай ажиллагаа, сэлбэгийн олдоц, засварлах боломжтойгоор сонирхож байна. Хурдыг нэг их голчлохгүй газраас тэнхлэг хүртэлх зай их байх, 4 дугуй хөтөлдөг байх, холын аялалд найдвартай тохитой байх гэх зэрэг шалгуураар манайхан сонирхож унаж байна. Энэ ангилалын машинуудын гол үзүүлэлт болон эд ангиудын тухайд бол:

Газраас тэнхлэг хүртэлх зай өндөр байх. Хэт өндөр байх нь машины тогтвортой байдалд муугаар нөлөөлөх бөгөөд хурдтай яваж байх үед аеродинамик алдагдаж онхолдох магадлалыг өндөрсгөнө. Туулах чадварыг бол мэдээж ихэсгэх боловч тооцгүй өндөрлөгөө нь бусад эд ангид муугаар нөлөөлнө. Жишээ нь шууд өндөр хатуу амортизатор машиндаа тавьсанаар тэнхлэг тохиргоо шууд алдагдна. Пүршийг заавал солихгүй бол пүрш хатуу амортизатортой ажиллаж чадахгүй хугарна. Амортизаторын таваг сууриараа ханзарна (patrol Y61…). Зарим машинуудын (Land 105…)кузов ханзарна. Резин болон шарнер, втулькан холбоосууд амархан байн байн тасрах зэрэг гэмтэлүүд гарна.

Мост бол бартаат замд маш хэрэгтэй зүйл бөгөөд 2 ангилдаг.  Full time буюу байнгын 4 дугуй хөтөлдөг. Part time буюу хэрэгтэй үедээ 4 дугуй хөтөлдөг, энгийн үед салгачихдаг.

Дифференциал бол бас нэг туулах чадварт нөлөөлөх чухал зүйл бөгөөд энгийн, цоожлогчтой, LSD гэж ангилдаг. Ерөнхийдөө гол үүрэг нь кардан голоос өгсөн эргэлтийг 2 хагас голд дамжуулах үүрэгтэй.

Энгийн дифференциал бол кардан голоос өгсөн эргэлтийг хагас голд дамжуулах үүрэгтэй, нэг тэнхлэгийн 2 дугуйны зууралт нь адил байх үед 2 хагас голд 50/50%-р эргэлт дамжуулна. Эргэлтийн үед радиусаас хамаарч 60/40% эсвэл 70/30% гэх мэтээр дамжуулалт хийдэг.  Нэг дугуй хөндийрчихсөн эсвэл мөсөн дээр байхад аль сул талдаа эргэлт дамжуулах буюу хөндийрсөн дугуйнд чинь бүх эргэлтийг дамжуулдаг сул талтай. Ашигтай тал нь эдэлгээний хугацаа харьцангуй урт байдаг. Сул тал нь: Зарим full time машинууд нэг дугуй хөндийрсөн, эсвэл мөс, шавар зэрэгт муу байдаг нь ийм дифференциалтай учраас тэр. Бас урд эсвэл хойд кардан гол эвдэрчихвэл бас явахгүй болчихдог.

Цоожлогчтой дифференциал. Дифференциалдах функцыг хэрэгтэй үед түгждэг жижиг араа энгийн дифференциал дээр нэмэж өгсөн байдаг бөгөөд түгжсэн үедээ нэг тэнхлэгийн дугуйнууд шууд 50/50% ачаалалтай ажиллана. Төвийн дифф цоожлогчтой бол урд хойд тэнхлэгт 50/50% ачаалалыг дамжуулна. Ашигтай тал нь хэрэв урд эсвэл хойд кардан гэмтчихсэн бол төв дифферанциалаа түгжээд нэг карданаараа яваад байх боломжтой. Аль нэг дугуй хөндийрсэн эсвэл зууралтгүй байхад нөгөө талын, эсвэл нөгөө тэнхлэгийн дугуйгаараа зүтгэх боломжтой. Туулах чадварыг нэмэгдүүлж өгдөг.

Сул тал нь эргэлтийн үед нэг тэнхлэгийн 2 дугуй чинь адил эргэлттэй байх учраас гадна талын дугуй чирэгдэнэ, эргэлтийн үед нэг л хөшилдөөд байгаа нь мэдрэгдэнэ. Эдэлгээний хугацаа багатай, ялангуяа хурдтай явж байх үед залгавал түгжигчийн жижиг араа хугардаг гэмтэй. Мөн дифференциалаа түгжээд өндөр ачаалалтай зүтгүүлж байх үед рулиэ хэт их мушгивал таван бул эвддэг.

Манайд орж ирсэн ихэнх машинууд төвийн дифференциал цоожлогчтой байдаг бөгөөд  хүндрүүлэгч залгах үед зэрэг автоматаар залгагддаг функцтэй байдаг. Хүндрүүлэгч залгаагүй үед бол хянахын аль нэг хэсэгт center diff  гэсэн кноптой байдаг. Мөн хойд болон урд дифференциал түгжигчтэй машинууд байдаг боловч дийлэнхийг эзэлдэггүй.

LSD бол түгжигчтэй дифферециалтай ойролцоо боловч түгжих салгах ажиллагааг дотор нь нэмэж хийж өгсөн муфт болон перда холбоосоор хийж өгснөөрөө ялгаатай. Дотроо хэд хэдэн төрөл байдаг.  Ерөнхийдөө хуваарилалт нь 20/80% хуваарилалтай, 50/50 хуваарилалтай гэх мэт ангилдаг. Жолооч ямар нэг дифф цоожлогч гэх мэт кноп, рычаг залгах шаардлагагүй зэрэг давуу талтай. Сул тал нь мөн эдэлгээний хугацааны хувьд эргэлзээтэй, засварлахад хүндрэлтэй, перда холбогчтой LSD бол заавал өөрийнх нь тусгай тосыг хийх шаардлагатай.

Дугуйны хувьд бол ямар замд явдагаас шалтгаалж сонгосон нь дээр байх. Маш олон сонголт байна. Мөн зарим дугуй нь бэлээхэн дээр нь замын нөхцөлийг нь биччихсэн байдаг.MUD TERRAIN бол шавар элс, ALL TERRAIN бол ерөнхийдөө бүх төрлийн замд,  ROCK GUARD  хад чулуутай замын гэх мэтчилэн. Tubeless буюу олгойгүй дугуйнд олгой хийсэн нь дээр гэдгийг бараг бүх хүн л мэддэг дээ.

Обуд ны хувьд хэт том бөгөөд нарийнхан хаймартай байвал машин чинь хатуу болно, хайлшин болон никель обуд хүнлд нөхцөлд хагачихдаг гэмтэйг анхаарах хэрэгтэй. Хэт их бартаатай, хүнд замд ашигладаг бол төмөр обуд найдвартай бөгөөд болж өгвөл нуухтай обуд байвал хээр дугуй хагарахад задлах, нөхөхөд хялбар байдаг.

Мөн төмөр хамгаалалтын гупер. Найдвартай бат бөх чанаржуулсан хайлшаар хийгдсэн, шууд машины рамтай бэхлэгддэг байвал зүгээр. Гэхдээ ийм гүпер бол урдуураа юм мөргөхөд рам болон жолоочийн аюулгүй байдалд шууд нөлөөлдөг муу талтай. Бартаат замд явахад хуванцар гүперийг бодвол амархан хагарч гэмтээд байхгүй давуу талтай. Мөн өөрийн дураараа нэмэлт гэрэл, лебёдка зэргийг суурилуулах боломжтой.

Ус, гол их гаталдаг замаар явдаг бол мотортоо ус залгиулахгүй болохын тулд агаар шүүгчиндээ snorkleхийлгэх хэрэгтэй.

 Мөн шавар цасанд их явддаг хүмүүс маниултай өндөрт өргөдөг домкроттай байх хэрэгтэй. Бүр 1 метрт өргөдөг домкратууд байдаг.

Уаз469 бол хамгийн түгээмэл оффроад машин бөгөөд он цаг, цаг хугацааны эрхээр одоо шахагдаж байна. Сүүлийн үед бол Hummer, Dodge, Tundra болон Land Cruiser гээд full size SUV манайд унаж байна. Сайн тал нь гэвэл манайд тохь тух найдвартай байдлыг дээд зэргээр хангасанд байна. 

Category: Авто мэдлэг | Views: 1107 | Added by: uugi | Date: 2013/01/18 | Comments (0)

Жолоодлогын систем
Жолоодлогын систем нь жолооны хүрдний голоос ирсэн эргэлтийг туузан араанд дамжуулан дугуйнуудыг холбогч гар болон бусад тулгуур дамжуулгын тусламжтайгаар автомашиныг залах үйлдэл хийдэг. Жолоодлогын систем нь жолоочид жолооны хүрдийг эргүүлэхэд аль болох хөнгөн байхаар тооцож хийгдсэн байдаг. 
Жолоодлогын системийн ерөнхий ажиллах зарчим нь бүгд адил боловч дугуйг зүүн баруун тийш залах хүчийг эх үүсвэр ашиглаж байгаагаас нь хамаараад механик хүчлүүрт, гидравлик хүчлүүрт, электрон хүчлүүрт гэсэн 3 төрөлтэй байдаг. 
Механик хүчлүүрт жолоодлогын систем
Механик хүчний үйлчлэлээр дугуйнуудыг баруун зүүн тийш залдаг. Могой арааны эргэлт дамжуулах хүчийг ашиглан жолооны хүрдийг мушгих хүчийг багасгаж хөнгөвчилсөн байдаг. 
Жолооны хүрдний голд бэхлэгдсэн могой арааны эргэлтийг хагас эргэлтийн араанд дамжуулж, түүнд бэхлэгдсэн холбогч гарны тусламжтайгаар хөшүүргийн зарчимд тулгуурлан дугуйнуудыг зүүн баруун тийш нь залах хөдөлгөөнд оруулдаг. 
Гидравлик хүчлүүрт жолоодлогын систем
Гидравлик хүчлүүрт жолоодлогын систем нь жолооны хүрдийг эргүүлэх үед даралтын насосоор гидравлик шингэний даралтын хүчийг бий болгон дугуйг хялбар залахад ашигладаг. 
Энэ нь жолооч жолооны хүрдийг хөнгөн эргүүлэх, хүнээс гарах хүчийг багасгаж биед амар болгож өгсөн систем юм. 
Гидравлик хөдөлгүүрт жолоодлогын системийн гидравлик шингэний даралтын насос нь автомашины хөдөлгүүрээс ремин дамжуургаар эргэлт авч ажилладаг тул хөдөлгүүр унтарсан үед  гидравлик хүчлүүр ажиллагаагүй болж жолооны хүрдийг эргүүлэхэд хүндрэлтэй байдаг. 
Электрон хүчлүүрт жолоодлогын систем

Электрон хүчлүүрт жолоодлогын систем нь цахилгаан хүчдэлийг ашиглах дугуйг маш хөнгөн залах боломжийг олгодог хамгийн орчин үеийн жолоодлогын систем юм. Энэ систем нь даралтын насос, түүнийг ажиллуулах ремин дамжуулга, шингэн дамжуулах труп гэх зэрэг төхөөрөмжүүдийг байхгүй болгосноор автомашины шатахуун зарцуулалтыг багасгах, мөн гидравлик шингэн алдагдаж буй эсэхийг шалгах шаардлагагүй, даралтын насосгүй учир илүү дуу чимээ багатай, автомашины жолоодлогыг жолоочид мэдрэгдэхүйц сайжруулсан гэх зэрэг гидравлик хүчлүүрт жолоодлогын системтэй харьцуудахад маш олон давуу талтай.
 
Жолооч жолооны хүрдийг эргүүлэх үед жолооны мэдрэгч нь  эргэлтийн коэфицент ба хурдыг электрон хяналтын хэсэг рүү мэдээлж байснаар автомашины жолоодлогыг маш өндөр түвшинд мэдээлж ажилладаг. Энэ систем нь жолооч өөртөө тааруулан жолооны хүрдийг мушгих хүчийг ихэсгэх ба багасгах сегментэн тохируулгатай зэрэг илү олон боломжуудыг жолоочид олгосон байдаг. Мөн автомашин унтарсан үед ч жолооны хүрдийг хялбар залах боломжтой байдаг. 

Category: Авто мэдлэг | Views: 2253 | Added by: uugi | Date: 2013/01/09 | Comments (1)

« 1 2 3 4 5 6 »
Хайх
 

Валютын ханш Хаан банк


Хуанли
«  April 2024  »
SuMoTuWeThFrSa
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
Архив
Нэмэлт линкүүд
  • Үнэгүй вэб сайт хийх
  • Online Desktop
  • Үнэгүй онлайн тоглоомууд
  • Видео заавар
  • All HTML Tags
  • Browser Kits


  • Copyright MyCorp © 2024