4 Дугуйн хөтлөгч vs Бүх дугуйн хөтлөгч - 25 December 2012 - Айчи Авто Мобилс Монголиа
"Айчи Авто Мобилс Монголиа" ХХК MainSign UpLogin Monday
2016/12/05
3:21 AM
Welcome Guest | RSS
Автомашины захиалга, худалдаа. Та хүссэн авто машинаа хамгийн хямд үнээр захиалан авах боломжтой. Та бүхнийг урьж байна.

Ангилал
Манай машинууд [0]
Манай худалдаалж буй машинууд
Авто мэдээ [14]
Авто ертөнцийн эргэн тойронд
Авто мэдлэг [27]
Таны мэдлэг
Зөвлөгөө [36]
Танд хэрэгтэй зөвлөмж
Авто лавлах [6]
Автотой холбоотой лавлах
Авто машин үйлдвэрлэгчид [14]
Түүх
автомашины үнэ [1]
Захиалах боломжит үнэ
zahialgiin vne [0]
Яг одоо манай сайтад:

Total online: 1
Guests: 1
Users: 0
Login form



 
Шинийн 17
Харагчин могой өдөр
  
Main » 2012 » December » 25 » 4 Дугуйн хөтлөгч vs Бүх дугуйн хөтлөгч
5:48 PM
4 Дугуйн хөтлөгч vs Бүх дугуйн хөтлөгч

4н дугуйн хөтлөгч


Авто үйлдвэрлэгчид хөгжлийн явцад хэд хэдэн учир нь олдохгүй, толгой эргүүлмээр 4WD/AWD систем, үүн дотроо "Active 4WD", "Quadra-Drive", "Real Time 4WD" гэх мэт толгой эргүүлмээр олон нэр томъёог гаргаад байгаа билээ. Тиймээс таны мэдлэгт туслахаар зах зээлд өргөн хэрэглэгдэж буй хувилбарыг тайлбарлахыг хичээлээ.

Part Time 4WD, уг систем нь нэрнийхээ дагуу урд хойд 2 тэнхлэгийн аль нэгт хүчийг дамжуулахаар зохиомжлогдсон юм. Энэ 4WD систем нь хүнд хэрэгцээтэй үед, жишээ нь их зүйлс ачих эсвэл хүнд замаар аялах үед 4 дугуйн хөтлөгч системийг рычак эсвэл товчлуурын туслалцаатай залгаж туулах чадварыг ихэсгэх бөгөөд түүнд 2WD, 2WD Hi, 4WD Lo (4WD Lo горим зарим шинэ загваруудад үгүй болсон) гэсэн хурдны хайрцгийн залгах горим бий. 4WD горимыг идэвхжүүлсэн үед бүх фулл-тайм 4WD системтэй ижил болох бөгөөд энгийн үед 2WD горимыг залгаснаар шатахуун хэмнэлтийг нэмэгдүүлэх болсон юм.
Жишээ: Jeep Wrangler, Toyota Tundra, MMC Pajero

Full Time 4WD, ерөнхийд нь үүнийг байнгын 4 дугуйгаар хөтлөх систем (парт тайм 4WD-тай хольж болохгүй) гэж дуудаж болох бөгөөд ямар ч үед бүх 4 дугуй зүтгэж байдаг байна. 4WD хөтлөгчтэй автомашинд нэмэлтээр хурдны хайрцагт дифференциал суулгаж өгснөөр бүх үед 4WD ашиглах боломжтой болдог байна. Түүнд 2WD горим байдаггүй бөгөөд энэ нь зөвхөн парт тайм 4WD хөтлөгчтэй автомашинд санал болгодог юм. Энгийн өдөр тутмын жолоодлогын үед "4-High" – 4H горим идэвхжсэн байдаг бөгөөд нийт гаргаж буй чадлыг 4 дугуйнд жигд хуваарилан дугуй тус бүрт хүчний 25% (сүүлийн үед энэхүү хуваарилалт ондоо болсон байгаа, жишээлбэл хурд авах үед урд тэнхлэг 30%, хойд тэнхлэгт 70%, тормозлох үед урд/хойд тэнхлэгт 50/50% хүчийг хуваарилах гэх мэт компьютерийн зохицуулалттай болсон) очихоор хуваарилдаг байна. Мөн "4-Low" – 4L горим бий бөгөөд энэ нь офф-роад замд зориулагдсан хурдны хайрцгийн давхар бууруулсан дамжуулга буюу хүндрүүлэгчийн горим юм.
Хэрвээ "4-Low" горимыг идэвхжүүлсэн бол "4-High" горимоос хурд хамаагүй удааширч, оронд нь хүч төдий чинээ ихэсдэг байна.
Чухал: "4-Low" горим замтай барьцалдах чадварыг дээшлүүлэхгүй ба харин бага хурдтай илүү их хүчийг дугуйнд дамжуулах үүрэгтэй юм. Цастай эсвэл мөстэй замд "Low" горимыг ашиглах нь маш муу сонголт бөгөөд харин гүн хунгарласан цас, шаварт "Low" горимыг ашигласнаар амархан урагш зүтгэх боломжтой болно. Мөн Low горим нь жолоочид юм татах болон хүнд ачаа чирч явах гэх мэтэд давуу талыг олгох бөгөөд учир нь мэдээж бага хурдаар дугуйнд илүү их хүчийг дамжуулж туулах чадварыг ихэсгэх юм. Фулл-тайм 4WD системийн төвийн дифференциалыг түгжсэнээр оффроад замд туулах чадвар илт нэмэгдэх бөгөөд улмаар тэнхлэг тус бүрийн дифференциал түгжигчтэй маш сайн хосолж давуу байдлыг бий болгодог.
Жишээ: 2006 оны Мерседес М-Класс, Мерседес- G500, Ланд Ровер, Ренж Ровер, Тоёота Прадо/Ланд Круйзер, Лексас GX470

All Wheel Drive (AWD), ерөнхийдөө фулл-тайм 4WD-ийг санагдуулам төстэй. Энэхүү систем нь бүх үед, бүх гадаргууд 4 дугуйнд хүчийг дамжуулах бөгөөд фулл тайм 4WD-ээс ялгарах гол ялгаа нь түүнд хурдны хайрцгийн бууруулсан дамжуулга буюу хүндрүүлэгч "4-Low" горим байхгүй юм. Тэгэхлээр хүндрүүлэгчгүй тул яах уу? Мэдээжийн хэрэг оффроад замд фулл-тайм 4WD автомашины туулах чадварт хүрэхгүй байх нь. Жишээ нь шаварт зоогдлоо гэхэд дугуйнд хангалттай эргүүлэх хүчийг өгч чадахгүй сул талтай ба харин засмал замд бол үүргээ маш сайн гүйцэтгэнэ. Субару, Ауди, Порше, Мерседес болон Жийп компаниудын автомашинууд энэхүү урд хойд тэнхлэгт хүчийг дамжуулах системийг автомашины замтай барьцалдах чадварыг нэмэгдүүлэхийн тулд санал болгодог билээ.
Жишээ: 2006 оноос хойшхи Мерседес М-Класс, Ауди Quattro, ихэнх Субару, 2006 оноос өмнөх RAV4

Automatic AWD, систем бол худалдаанд гарсан шинэхэн зүйл юм. Түүнийг "Real Time 4WD", "Intelligent AWD" эсвэл "Active AWD" гэх мэтчилэн янз бүрийн гоёмсог нэрээр PR-ддаг бөгөөд үнэн хэрэгтээ энэ бол 2WD (2 дугуйн хөтлөгч) системийн нэгэн хувилбар юм. Automatic AWD нь бүх үед 4 дугуйгаар хөтөлдөггүй бөгөөд товчхондоо маш ховор тохиолдолд 4 дугуй нь хөтөлдөг байна. Заримдаа Автомат AWD системийг "Part time 4WD" системийн хуурамч хувилбар ч гэж дуудах тохиолдол байдаг бөгөөд инженерүүд уг системийг "шаардлагатай үед" ажиллуулахаар зохиомжилсон байдаг юм. Ихэнх загваруудад урд тэнхлэгээр хөтөлж хойд тэнхлэгийг тусламж хэлбэрээр ашигладаг бөгөөд урд дугуй хий эргэсэн нөхцөлд компьютер тооцоолж хойд тэнхлэгийг залгадаг байна. Системийн давуу тал нь шаардлагатай үед хойд тэнхлэгийг зүтгүүлснээр шатахуун хэмнэлтийг нэмэгдүүлэх болсон байна.

Яаж ажилладаг вэ: Энгийн нөхцөлд нэг тэнхлэгт 100% хүчийг дамжуулах бөгөөд энгийн урдаа юмуу хойноо хөтлөгчтэй автомашин шиг явах юм. Харин хөтлөх тэнхлэгийн замтай барьцалдах чадвар алдагдах үед автомат систем (гидравлик, механик эсвэл электрон) хүчийг нөгөө тэнхлэгт давхар шилжүүлдэг байна. Ингэснээр 2 дугуйн хөтлөгчтэй үед замтай барьцалдах чадвараа алдсан автомашинд нөгөө тэнхлэгт хүч дамжуулагдсанаар тогтвортой байдлыг хангахыг оролддог юм байна. Харин гол хөтлөх тэнхлэг эргэн замтай барьцалдах чадвараа олж авч 2 тэнхлэгийн эргэлтийн хурд ижилхэн болсноор систем буцааж 2WD горимд шилжүүлэх юм.

Автомат AWD систем нь оффроад замд фулл-тайм AWD болон фулл-тайм 4WD системийн дайтай ажиллах чадваргүй бөгөөд нэг үгээр хэлбэл зөвхөн засмал замд зориулагдсан систем юм.

"Real Time 4WD" систем үнэхээр 4 дугуй хөтөлдөг үү? Үгүй, энэ бол 2 дугуйн хөтлөгчтэй автомат AWD системтэй автомашин юм. Компаниуд өөрсдийн сурталчилгаа болгож хэрэглэгчдийг төөрөлдүүлэх гэсэн PR арга бөгөөд эдгээр гоёмсог нэртэй системүүдэд ямар ч онцлог байхгүй юм.


Category: Авто мэдлэг | Views: 720 | Added by: uugi | Rating: 0.0/0
Total comments: 1
1  
Automashinii zasvariin tehnologiin cart heregtei baina

Name *:
Email *:
Code *:
Хайх
 

Валютын ханш Хаан банк


Хуанли
«  December 2012  »
SuMoTuWeThFrSa
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Архив
Нэмэлт линкүүд
  • Үнэгүй вэб сайт хийх
  • Online Desktop
  • Үнэгүй онлайн тоглоомууд
  • Видео заавар
  • All HTML Tags
  • Browser Kits


  • Copyright MyCorp © 2016