"Айчи Авто Мобилс Монголиа" ХХК MainSign UpLogin Thursday
2024/04/25
4:33 AM
Welcome Guest | RSS
Автомашины захиалга, худалдаа. Та хүссэн авто машинаа хамгийн хямд үнээр захиалан авах боломжтой. Та бүхнийг урьж байна.

Ангилал
Манай машинууд [0]
Манай худалдаалж буй машинууд
Авто мэдээ [14]
Авто ертөнцийн эргэн тойронд
Авто мэдлэг [27]
Таны мэдлэг
Зөвлөгөө [36]
Танд хэрэгтэй зөвлөмж
Авто лавлах [6]
Автотой холбоотой лавлах
Авто машин үйлдвэрлэгчид [14]
Түүх
автомашины үнэ [1]
Захиалах боломжит үнэ
zahialgiin vne [0]
Яг одоо манай сайтад:

Total online: 1
Guests: 1
Users: 0
Login form



 
Шинийн 17
Харагчин могой өдөр
  
Main » Авто мэдлэг
Цахилгаан хөдөлгүүрт автомашин
Сүүлийн үеийн автомашинууд байгальд ээлтэй, шатахуун бага зарцуулах зэрэг шаардлагуудад нийцүүлэн үйлдвэрлэгдсэн байдаг. Үүний нэг жишээ нь Toyota prius автомашин юм. 
 






 
Category: Авто мэдлэг | Views: 1666 | Added by: uugi | Date: 2012/12/28 | Comments (0)

Автомашины хөтлөгчийн төрөл
2WD Урд хоёр дугуйндаа хөтлөгчтэй. 
Автомашины хөтлөгчийн хамгийн энгийн төрөл юм. Бөмбөлгөн холбоосуудаас холбогдсон холбогч гарнуудад тулгуурлан хөдөлгүүрийн эрэлтийг 5н булаар дамжуулан дугуйнд хүргэнэ. 
Дээрх зурганд 2WD  урдаа хөтлөгчтэй, хөдөлгүүрийн хөндлөн байрлал

2WD урдаа хөтлөгчтэй, хөдөлгүүрийн уртаашаа байрлал
2WD Хойд хоёр дугуйндаа хөтлөгчтэй. 
Хөдөлгүүрийн эргэлтийг кардан голоор дамжуулан дифференциал хувиарлагч руу хүргэж хойд дугуйнуудыг эргэлтэнд оруулна. 
2WD хойд хөтлөгчтэй, хөдөлгүүрийн уртаашаа байрлал

Full time  дөрвөн дугуйндаа хөтлөгчтэй
Сүүлийн үеийн AWD буюу full time хөтлөгчтэй автомашинууд их боловсронгуй байдаг. Автомашины төв компьютерийн хяналтаар дөрвөн дугуйны барьцалтыг сайжруулж урд болон хойд, төв дифференциал хувиарлагч давхар ажиллаж байдаг. Автомашин хөдөлж тодорхой хэмжээний хурд авахад дөрвөн дугуйны хөтлөгчөөс салж хоёр дугуйны хөтлөгчид шилждэг. Зарим автомашин байнгын дөрвөн дугуйндаа хөтлөгчтэй байдаг. 

4WD Дөрвөн дугуйндаа хөтлөгчтэй
Хоёр дугуйндаа хөтлөгчтэй байрлалыг механик болон цахилгаан хүчний үйлчлэлээр дөрвөн дугуйгаар хөтлөх дамжуулалтанд хувиарлах боломжтой. Мостноос салгасан үед тухайн автомашинаас хамаарч урд хоёр дугуй эсвэл хойд хоёр дугуйг хөтлөдөг. 
4н дугуйндаа хөтлөгчтэй, хөдөлгүүр хойно байрлал 

4н дугуйндаа хөтлөгчтэй, хөдөлгүүр урдаа уртаашаа байрлал 



Category: Авто мэдлэг | Views: 1802 | Added by: uugi | Date: 2012/12/26 | Comments (0)

Автомашин хэрхэн явдаг вэ? 
Суудлын автомашиныг угсрахад дунджаар 15000 эд анги ордог бөгөөд тэдгээрийн 1500 нь түүнийг хөдөлгөхийн тулд харилцан үйлчилж, олонх нь 0,0001 мм-ийн нарийвчлал зөвшөөрөгдөх хэмжээгээр харилцан холбогддог. 
Ердийн резинээс авхуулаад цагаан алт \платинум\ болон өндөр чанарын ган хүртэл автомашинд хэрэглэгддэг. Автомашин хэрхэн ажилладаг буюу явдгийг ойлгож мэдэхэд тийм хэцүү биш. Эрэг боолт, жийргэвч, дамжуулах утас, гуурс гэх мэт 15000 эд ангийн ихэнх нь автомашины ажиллагаанд бага нөлөөтэй. Автомашиныг асаах, хөдөлгөх, зогсоох, залахад чухал үүрэгтэй цөөхөн эд анги бий. Автомашин хэрхэн ажилладагийг мэдэх нь түүнийг эвдэрсэн үед нь юу нь болохоо байсныг мэдэх, оношлох анхны алхам билээ. 
  1. Хөдөлгүүр  
Хөдөлгүүрт түлшний шаталтаас 2500 градусын орчим дулаан ялгарна. Энэхүү дулааны 20%иас хэтрэхгүй хэсэг нь л автомашиныг хөдөлгөхөд хэрэгцээтэй чадал болон хувирна. Үлдсэн хэсэг нь хөргөлтөнд алдагдах болон утаатай гадагшилна. Хөдөлгүүрт 150-200 хөдөлгөөнтэй эд анги бий. Тэдгээрийг хэт элэгдүүлэхгүйн тулд тосолж байх учиртай. 
     
     2. Хүч дамжуулах анги 
Ихэнх автомашинд хүч хөдөлгүүрээс хойд дугуйд хурдны хайрцаг, кардан гол, дифференциал хойд тэнхлэгээр дамжин очдог. Хүч дамжуулах ангийн хурдны хайрцагт хүнд дамжуулга байх бөгөөд тэр нь хөдлөх өгсөх буюу хурдлах үед шаардагдах харьцангуй их хүчийг бий болгоно. Харин хөнгөн дамжуулга нь хэмнэлтэй явахад буюу тэгш шулуун замаар хурдтай явахад хэрэгтэй. 

    3. Дугуй, резин дугуй, тоормос 
100000 орчим км яваад буюу ердийн нөхцөлд 5 орчим жил ашигласны дараа дугуй нь дунджаар 100 сая орчим эргэлдэж, 2 иж бүрдэл резин дугуйг элээнэ. Автомашин 100 км\цагийн хурдтай явж байгаад тоормослон зогсоход хагас литр усыг буцалгахад хангалттай дулаан ялгардаг. 

    4. Гүүшин 
Орчин үеийн автомашин нь пүрш буюу амортизатор бүхий гүүшинтэй. Тэдгээр нь автомашин явах үед минутанд хэдэн зуун удаа дээш доош хөдөлнө. Энэ нь замын тэгш бусаас үүсэх донсолгоог багасган хөдлөх, хурд авах, зогсох, эргэх үед жолооч зорчигчдын аюулгүй, тухтай байдлыг хангах үүрэгтэй. 

    5. Жолоо 
Нарийн хийцтэй жолооны механизмгүй бол жолооч 900-1800 кг жинтэй суудлын машиныг залахад дор хаяж 15 кг хүч гаргах шаардлагатай.  Харин жолооны механизм нь үүнийг 2,5 кг болтол бууруулан хөнгөвчилж өгдөг. 

    6. Цахилгаан систем  
12 вольтын аккумуляторын батерей нь хөдөлгүүрийг асаах, гэрэл, хөгжим, дуут дохио, салхины шил, сэнс болон бусад цахилгаан хэрэгслийг ажиллуулах эх үүсвэр болдог. 

    7. Их бие, кузов арал  
Олонх шинэ загварын автомашинд арал байхгүй. Түүнийг кузов орлоно. Дунджаар 40 м2 нимгэн төмөр нэг автомашинд орно. Үүний зарим нь 0,4 мм нимгэн. Автомашины их бие автомашин явах үед үүсэх чичиргээ, доргиог тэсэхээр бат бөх байх ёстой. 
Category: Авто мэдлэг | Views: 2918 | Added by: uugi | Date: 2012/12/26 | Comments (2)

Хурдны хайрцаг
         Автомашин хөдөлгөөнд оролцохдоо тухайн замын гадаргууь ачаалаль хурд зэргээс хамаарч маш өргөн хүрээнд өөрчлөгддөгөөс хөтлөх дугуй нь тойргийн хүч тухайн хэмжээнд өөрчлөгдөж байх ёстойв эндээс хөдөлгүүрийн түлшний зарцуулалт хамгийн бага байдаг хэмнэлттэй горимыг хангахь эсэргүүцлийг давах зэрэг зохистой харьцааг бий болгох зорилгоор хурдны хайрцагыг хэрэглэдэг.  






 Хойноо хөтлөх тэнхлэгтэй
        Rear wheel drive


















Урдаа хөтлөх тэнхлэгтэй
         Front wheel drive
  








Бүх дугуй хөтөлдөг
    All wheel drive



Дээрх зургаас харвал хурдны хайрцагийг дотор нь:
1.    Механик хурдны хайрцагтай
2.    Шингэнт механик хурдны хайрцагтай /Автомат/
3.    Туслах хурдны хайрцаг
Механик хурдны хайрцагт шаталсан араан дамжуулгыг ашигладаг бол шингэнт механик хурдны хайрцагт ажлын бие нь шингэн бөгөөд хөдөлгөнтэй бүхий араанууд механик хэсэгтэй хавсран ажилладаг.
Механик хурдны хайрцаг
Ìåõàíèê õóðäíû õàéðöàã íü 3-5 øàòàëñàí áàéõ áàéäàã áºãººä ýíý øàòëàëûí òîî îëîí áàéõ òóñàì õºäºë㺺íèé ¿åä òîõèðñîí ãîðèìûã ñîíãîõîä  ñàéí áàéäàã õýäèé ÷ îâîð õýìæýý íü èõýñäýã.
Õóðäíû õàéðöàã íü äàâøèõ õºäºë㺺íèé ¿åä õýðýãëýãäýõýýñ ãàäíà óõðàõ õºäºë㺺íèé ¿åä õýðýãëýãäýíý. Ò¿¿í äýõ àðààí äàìæóóëãóóä íü ìóøãèõ ìîìåíòóóäûã ºñãºõ, ò¿¿íèéã ºñãºõèéí õèðýýð ýðãýëòèéí ºíöºã õóðä болон ýðãýëòèéí òîî íü áóóðна.
Õóðäíû õàéðöãèéã äàìæóóëãûí òîîãîîð íü øàòàëñàí, øàòàëààã¿é íèéëìýë /øèíãýíò ìåõàíèêèéí/ ãýæ àíãèëíà. Øàòàëñàí õóðäíû õàéðöàã íü ýíãèéí áóþó ¿ë õºäëºõ òýíõëýã á¿õèé ãîëóóäòàé ãàðèã á¿õèé ýðãýëäýõ òýíõëýãòýé ãîëóóä áàéíà. Øàòëààã¿é äàìæóóëãà á¿õèé õóðäíû õàéðöàã íü õºäºëã¿¿ðèéí òàõèð ãîëûí ýðãýëò áà çàìûí ýñýðã¿¿öëýýñ õàìààðàí äàìæóóëàõ òîî íü ààæìàà𠺺ð÷ëºãääºã. 

Хурдны хайрцагийн бүтэц 
  
1Механик хурдны хайрцагийн удирдлага
    Механик хурдны хайрцагын хувьд арааг сонгох, удирдлагнын хөшүүрэг нь хоёр төрөл байна. Жолоочоос ирж байгаа хүчний чиглэлээр хос тросс шилжихдээ /алсын дамжууллагатай үед удирдлагын хөшүүрэгтэй/ хөшүүргээр дамжин мөлхөө голыг хөдөлгөөнд оруулна. мөлхөө голд сэрээ байрлах бөгөөд энэ нь синхронизатортой холбогдоно. Улмаар синхролнизаторыг нааш цааш түлхэх маягаар арааг хооронд нь харьцуулж эргэлтэнд оруулна. 
Ажиллах зарчим 
  
Ñèíõðîíèçàòîð
          Хурдны хайрцаг нь аль ч арааг залгах салгах явдал нь түүний эдэлгээнд ихээхэн ач холбогдолтой. Үүнд тавигдах шаардлага нь араануудыг дуу шуугиангүй ямар нэгэн цохилтгүйгээр залгах салгах явдал юм. Арааг сэлгүүлж залгах хамгийн зохистой нөхцөл нь залгагдаж байгаа араануудын шугаман хурд адил байх естой. Гэвч ингэж залга нь хэцүү бөгөөд залгах болон салгах үед цохио, дуу чимээ, арааны шүдний ирмэг ихээр элэгддэг. Иймд араанудыг хооронд нь залгахын тулд шугаман хурдыг тэнцүүлж улмаар дуу шуугиангүй залгах нөхцөлийг хангах төхөөрөмжийг тавьж өгсөн нь Синхрнизатор юм. Энэ нь эргэлийн үед горивон гол дээр сууж синхронизаторыг аль нэг араан дамжууллагыг сул араатай холбогдож сул араа ньь голтойгоо нэг цул мэт ажиллах боломжийг олгодог.
Синхронизаторын бүтэц
 


Автомат хурдны хайрцаг


Автомат хурдны хайрцагны бүтэц
 

Автомашиныг байрнаас нь хөдөлгөх, хурдасгах болон өгсүүр замаар явах зэрэгт гидротрансформаторын өсгөсөн мушгих момент хангалтгүй байдаг тул дагуул араат механизмыг байрлуулж автомат хурдны хайрцгийг нэг ухрах, 3 урагш явах дамжуулгатай болгосон. Дагуул араат хосын тоог нэмснээр хурдны хайрцгийн дамжуулгын тоог 6 хүртэл өсгөж болно. Дагуул араат механизмтай хурдны хайрцгийн  дамжуулгыг сэлгэн залгахдаа хөдөлгүүрийн болон хурдны хайрцгийн эргэлтийг салгах шаардлагагүй.
Дагуул араат механизм нь наран араа/гадаад харьцалттай/, цагариг араа/дотоод харьцалттай/, хөтлүүрээр холбогдсон дагуул араануудаас бүрдэнэ. Гурван дамжуулгатай хурдны хайрцагт 1 наран араат дагуул араат хос механизмыг ашигладаг. 
Шингэний удирдлагатай олон дисктэй үрэлтэт холбоос, тормоз, туузан тормозны тусламжтай дагуул араат механизмыг удирдаж дамжуулалгын тоог өөрчилж болдог.

Наран араа хөдөлгөөнгүй үед

Наран ба цагариг араа хөдөлж байх үед

Хөтлүүр хөдөлгөөнгүй үед





  • 1-р дамжуулга. Үрэлтэт холбоос залгагдсанаар хөдөлгүүр дагуул араат хос механизмын эхний цагариг арааг эргүүлнэ. Эхний цагариг араанаас наран араанд эргэлт эсрэг чиглэлтэй болно. Хоёр дахь  механизмын хөтлүүрийг /цагаан саарал/ тормозлосон тохиолдолд наран араа хоёр дахь цагариг арааг эсрэг чиглэлийн дагуу эргүүлнэ. Эцэст нь хөтлөгдөх гол хөдөлгүүрийн эргэлтийн чиг ижил болно


  • 2-р дамжуулга. Үрэлтэт холбоос залгагдсанаар хөдөлгүүрийн эргэлт эхний цагариг араанд дамжина. Наран арааг тормозлосоны дараа эхний цагариг арааны эргэлт хөтлүүрт дамжина. Энэ үед цагариг араа хөтлүүр хөтлөгдөх гол бүгд нэг чигт эргэнэ. Хоёр дахь цагариг араа болон хөтлүүр сул эргэнэ.


  • Шулуун дамжуулга. Үрэлтэт холбоос залгагдсанаар хөдөлгүүрийн эргэлт эхний цагариг араанд дамжина. Механизмын гадна байрлах үрэлтэт тормоз нь наран болон цагариг арааг хооронд нь түгжиж өгсөнөөр наран араа нь хөтлүүрийн хамт хөтлөх голтой ижил хурдаар эргэнэ.  Энэ үед дамжуулгын тоо 1:1 байна.


  • Ухрах дамжуулга. Үрэлтэт холбоос салснаар эхний цагариг араа, хөтлүүр зэрэг нь сул эргэнэ. Үрэлтэт тормоз нь хөтлөх гол наран араа хоёрыг холбож, мөн туузан тормоз нь 2 дахь хөтлүүрийг тормозлосноор наран араанаас хоёр дахь цагариг араанд эргэлт дамжихдаа эсрэг чиглэлтэй болж улмаар автомашин ухрана. 




Хурдны хайрцагны дамжуулгыг сэлгэн залгах
Автомат хурдны хайрцагны шингэний хуваарилагч нь хурдны хайрцагны доод хэсэгт байрлаж дамжуулгыг сэлгэн залгах үүрэг гүйцэтгэнэ. Энэ нь төрөл бүрийн хаалт клапан пүрш шингэн гүйх шугам бүхий гэр зэргээс бүрдэж шингэний даралтыг өөрчилж ихэсгэх багасгах хуваарилах ажиллагааг гүйцэтгэнэ. Эдгээр тосны даралтууд нь гүйцэтгэх механизм, төрөл бүрийн поршень зэгийг аижлллагаанд оруулж, улмаар дагуул араат механизмыг удирдах үрэлтэт холбоос, тоормоз, тууз зэргийг залгах салгах боломжуудыг бүрдүүлнэ.  Хурдны хайрцагийн хөтлөх нэгдүгээр гол дээр суусан насос нь тосны тэвшнээс тосыг сороод даралттай шахаж гидротрансформатор хөргөлтийн радиатор зэрэгт шингэнийг дамжуулж өгнө.Уг тоснууд нь эргэж тэвшинд юүлэгдэхдээ хурдны хайрцагийн хөдөлгөөнтэй эд ангиудыг тослоно. Өндөр даралтаар шахагдсан тос нь хуваарилагчаар дамжин араат дамжуулгуудыг шилжүүлэн залгана.

Category: Авто мэдлэг | Views: 5924 | Added by: uugi | Date: 2012/12/25 | Comments (0)

Автомашины бүтэц, зохион байгуулалт

АВТОМАШИН НЬ ГҮҮШИН, КУЗОВ, ЯВАХ АНГИ ГЭСЭН ҮНДСЭН 3 ХЭСГЭЭС ТОГТОНО. 

              1. Хурдны хайрцаг, авцуулах холбоо
                         2. Жолооны механизм
                         3. Удирдлагын хэсэг
                         4. Хойд тэнхлэг
                         5. Гүүшин 
                         6. Тоормосны систем 
                         7. Хөдөлгүүр


Дээрх зурагт зарим эд анги харагдахгүй байгаа бөгөөд дээр эд ангийн системээр нь бичвэл: 
Хөдөлгүүр  
-                                           2 болон 4 тактын хөдөлгүүр
-                                            Дизель болон бензин хөдөлгүүр
-                                          Түлш цацалтын систем
-                                          Асаалтын систем
-                                           Анхлан асаах систем
-                                          Хөдөлгүүрийн удирдах систем
                Хурдны хайрцаг
-           
       Хурдны хайрцаг /механик болон автомат/

 Ерөнхий дамжуулга
-                                            Ерөнхий дамжуулага, түүний төрөл
-                                            Дифференциал

Кардан дамжуулга
-                                            Хагас гол
-                                             Кардан гол
Автомашины цахилгаан тоноглолын систем

Гүүшин
-                                            Дугуй
-                                            Амортизатор
-                                             Арал
Category: Авто мэдлэг | Views: 3745 | Added by: uugi | Date: 2012/12/25 | Comments (0)

« 1 2 3 4 5 6 »
Хайх
 

Валютын ханш Хаан банк


Хуанли
«  April 2024  »
SuMoTuWeThFrSa
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
Архив
Нэмэлт линкүүд
  • Үнэгүй вэб сайт хийх
  • Online Desktop
  • Үнэгүй онлайн тоглоомууд
  • Видео заавар
  • All HTML Tags
  • Browser Kits


  • Copyright MyCorp © 2024